Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Байнгын хороонд гаргасан гишүүдийн саналыг хэлэлцэх явцад хэр анхаарч үзсэн бэ?
Гадаадын өр зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ядуурлыг 0 хувь болгон гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр ядуурал хэдэн хувьтай байгаа вэ гэдгийг тоогоор хэлж чадахгүй байна. Энэ зорилтыг ямар судалгаанд үндэслэн гаргасан бэ? Миний бодлоор бид эргэж харахгүй бол болохгүй. Яагаад гэвэл төрийн хамгаалалтад байх ёстой баялаг гадаад, дотоодын цөөн хэдэн хүмүүсийн ашиг болж, үгүй болсоор байна.