Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "зоригтой алхам хийх цаг болсон. Тиймээс ажлын хэсэг бүрхэг бус тодорхой шийдлүүдийг гаргаж өгөх хэрэгтэй" гэдгийг онцлон хэллээ.
Өчигдөр ажлын хэсэг сайтар ярилцсан. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчинг сайжруулах, шинэчлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг энэ намрын чуулганд багтааж батлах гэдэг саналыг дэмжиж байна. Энэ тогтоолын төслийг хоёр хэсэг болгож батлах боломжтой юу?
Нэг нь яг одоо тулгамдаж буй асуудлуудыг ЗГ, Нийслэл, яам агентлагуудаа үүрэг чиглэл өгсөн чиглэлтэй, нөгөөх нь цэвэр хууль, эрхзүйн хүрээнд хийх өөрчлөлтийг багтаасан чиглэл өгөх нь зүйтэй. Зарим арга хэмжээ хатуу сонсогдож магадгүй, гэхдээ дэлхийн бусад улс орны чиг хандлагын дагуу ийм хатуу арга хэмжээг авахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна.
Энэ их бүрхэг сонсогдож байна. Маш тодорхой 2018 онд нүүхийг шийдээд, нүүлгэж эхлэх хэрэгтэй. Мөн иргэн, ААН биш төрийн байгууллагууд хотоос гарах зэрэг зоригтой ажлуудыг хиймээр байна.
Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хот доторх болон хот орчмын нийтийн тээврийн зорчигч тээвэрлэх үйлчилгээнд байгалийн шатдаг хийх, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгслийг ашиглана гэж байна. энэ ажил руу зоригтой шилжих хэрэгтэй. Төрийн албанд цахилгаан машиныг нэвтрүүлэх хэрэгтэй. яахаараа 40 тн чингэлэг шиг машин дарга цэрэг нар нь унаад, хотын төвд түгжрээд байдаг юм. Үүнийг болих хэрэгтэй.
ЕБС-уудыг амруулах шийдвэр зүйтэй. Мөн Оюутнуудыг мөн хамт амруулах санал гаргаж байгаа. гэхдээ амруулаад, гэрт нь гал түлүүлээд суулгах бус харин хөдөө орон нутаг руу явах чиглэлийг нь дэмжих хэрэгтэй.