Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байна. Цэвэр агаар сангаар дамжуулаад 200 тэрбумыг үрэн таран хийсэн. 2012-2016 оны Засгийн эрх баригдаж байх үед энэ мөнгө үрэгдсэн. Энэ асуудлыг бүх төвшинд нь анхаарч, ярих ажлыг эхлүүлсэн хүн нь би. УИХ гишүүн Д.Тэрбишдавга бид хоёр гурван Их хурлын чуулганы нээлтэн дээр энэ асуудлыг тавьж, ярьсан.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тодорхой, чухал хийх ажлууд орсон. Сүүлийн сард бүгд тал талаас нь ярьж байна. Ингэж байж үр дүнд хүрнэ. Тал талд байгаа ажлуудаа нэг газар төвлөрүүлэх хэрэгтэй. Сангаа байгуулах хэрэгтэй. Ажил, амьдралаа ялгах хүмүүсийг удирдлагаар нь тавиад ажиллах хэрэгтэй.
2015 оны 1 сарын 13нд Цэвэр агаар санг хариуцаж байсан хүмүүст хариуцлага хүлээлгэж, санг татан буулгаад, хэт туулшраад явчихсан. Санг дахин байгуулснаар алдаагаа давтахгүй үйл ажиллагааа жигдрүүлээд, утааг бууруулахад анхаараад явах боломжтой.
Дотооддоо үйлдвэрлэж байгаа тоног, төхөөрөмжийг дэмжиж байгаа. Нэмүү өртөгийн албан татвар болон гаалийн татвараас цахилагаан халаагуурын татварыг чөлөөлсөн. Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах хууль дээр дотоодын үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулалтан дээрээ давуу эрх олгох ёстой гэсэн шийдвэр хэрэгжиж байна.