Хуулийн төсөл удаан яригдсан. Дэмжиж байгаа. Манай улсад жилдээ 100 гаруй иргэн гадаадад элэг,бөөр солиулахаар явсан. Зардал өндөр, нэг хүн 250 мянган долларын өртөг гаргадаг. Манай эмч нар чадварлаг, сайн ажиллаж байгаа. Улсаас төсөв гаргаж, дэмжих хэрэгтэй.
Дараагийн асуудал Их хурлаас ажлын хэсэг гаргаж Оюутолгойн асуудлаа шийдэх цаг болсон. Өөрсдийнхөө эд баялагаа гаднынханд сул тавьж өгч болохгүй. Эрүүл мэнд боловсролтой холбоотой асуудлаа өөрсдөө шийдэх боломж бидэнд байгаа.