Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэг олон газраар явж үзжээ. Аж ахуйн бизнес, ялангуяа газар тариалангийн бизнес эрхэлж буй хүмүүстэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сайн гаргаж ирж гэж ойлгож байна. Байнгын хорооны даргын хэлдгээр газар тариалангийн ажил цаг хугацаатай уралддаг учраас шуурхай богино хугацаанд асуудлыг тавьж байвал их чухал. Төрийн бодлого боловсруулдаг байнгын хороонд энэ асуудлыг яг иймэрхүү маягаар зохион байгуулвал үр дүн нь гарах юм байна. холбогдох яам, Засгийн газрынх нь хүмүүс байна. Тогтоол шийдвэрийг нь гаргах шаардлагатай бол гаргаад Их хурлаар хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийгээд явах хэрэгтэй байна гэдэгтэй санал нэг байна. Хэнтий аймаг газар тариалангийн тодорхой бүс нутаг. Тэнд тулгамдаж буй ажил асуудлууд, нийтээрээ яригдаж буй зүйлсийг ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан гишүүн тодорхой ярилаа.
Гурил үйлдвэрлэгч үйлдвэрүүд гадны юман дээр ажиллах сонирхолтой. Иймэрхүү тулгамдсан зүйл байна. Бид 10 гаруй жил хөдөө аж ахуй, тэр тусмаа газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой юмыг бололцооны хэмжээгээр шийдвэр гаргаж байгаа. Амьдрал дээр сайн нухацтай судлаж, тэдний санал хүсэлтийг авч шийдэж явах ёстой. Манай байнгын хороо хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, энэ чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр байгаа олж байна уу, үгүй юу? Дундуур нь Хөгжлийн банк, Төрийн банкны өмнө нь үүссэн авлагын хүчингүй, өмнө үүссэн хүүг нь төлөх чиглэлээр бас л эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй улсуудын нөлөөнд асуудлыг шийдэж яваа юм бий юу? Эдийн засгийн байнгын хороо нь холбогдох газрууд шалгалт хийж байгаа юу?
Манай байнгын хороо ч гэсэн үүнд анхаарал тавих шаардлагатай байгаа. Хөгжлийн банк байгуулагдаад Төрийн банк улс төрчдийн нөлөө мэдэлд байдаг банкуудтай холбоотойгоор олон удаа асуудал, санал тавьсан. Тухайн үед бид зөв зүйтэй асуудлыг тавьж байсан байна лээ. Ажил хариуцаж байсан хүмүүсээс нь толгой дараалан ял аваад явж байна. Шүүх дээр асуудлууд нь байна.
Ажлын хэсгийн ахлагчаас асууя. Орон нутагт явахад орон нутгийн удирдлагын түвшинд нийтээр нь сэтгэлгээ хандлагыг нь өөрчлөлгүй энэ маягаараа явах юм бол амаргүй л нөхцөл байдалтай байна. Манайхтай хөрш зэргэлдээ Өвөр монголд очиход гацаа, тосгон хариуцаж буй хүний үнэлэмж нь ажлын байр хэрхэн бий болгов, тухайн нутагтаа бэл хөрөнгө оруулж чадсан уу, үгүй юу гэдгээр нь үнэлдэг юм байна лээ. Иргэдийнхээ амьжиргааг бодитоор нэмэгдүүлж чадсан уу гэдгээр үнэлэгддэг. Тийм систем рүү орохгүй бол манай ажил хариуцаж буй хүмүүс бүх юм нь өнгөрсөн хойно ажил эрхэлж буй хүмүүсээ дарамтладаг.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан хариуллаа. ХХАХҮЯ-ны төлөөлөгч нар хариуллаа.