Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойших энэ 10 жилийн хугацаанд авах ёстой хүүхдүүдийн 10 орчим хувь нь авдаггүй гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр хүүхдийн мөнгийг авах хүсэлтээ илэрхийлсэн тэр хүүхдүүдэд нь мөнгийг нь олгоод явах боломжгүй юу?
Тэгэхээр энэ 80 хувь дээр 10 орчим хувь нэмэгдэнэ гэж бодоход хэд орчим төгрөг шаардлагатай байгаа вэ? болдог бол хүсэлт гаргасан бүх хүүхдэд энэ мөнгийг нь олгоод явах хэрэгтэй гэж би боддог. Социализмын үеэс эхлээд хүүхдийн мөнгө олгож ирсэн бадаг. Тэгэхээр хүүхдийн мөнгөөр хүн болсон хүмүүсийн төлөөллийн нэг нь би байгаа юм. Манай аав, ээжийн нэг нь ажилтай байсан, олуулаа өссөн. Бидний үеийнхний гол орлого бол энэ хүүхдийн мөнгө байсан. Энэ мөнгийг би бол зөв гэж үздэг. Ер нь дэлхийн бусад улс орнуудад ямар ямар баялагийн тэгш хувиарлалт хийж байна.
Энэ талаар судалгаа байна уу? манайх шиг хүүхдээр нь дамжуулан баялагын тэгш хувиарлалт хийдэг улс байна уу?
Элдэв халамжийг намууд уралдаж зохиож улсын хөрөнгө мөнгийг үрж байхын оронд өчнөөн олон жил хэрэгжээд тогточихсон, уламжлаад ирсэн, хэрэгжүүлээд үр дүн нь батлагдсан энэ хүүхдээр дамжуулан мөнгө олгож, хүний хөгжлийг хангах, гэр бүлийн орлогыг нэмэх, амьдралын баталгааг нь хангах энэ бодлогоо тууштай хэрэгжүүлбэл яасан юм бэ? аль нэг талаасаан намын үзэл гаргаж асуудалд хандмааргүй байна.