УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.
Газар өмчлөл нийслэлд өндөр байгаа. Үүнтэй холбоотой асуудал байгаа. Бүс болгон дээр үнэлгээний асуудал яригдаж байна. Үнэлгээ тодорхой болчихвол газар эдийн засгийн эргэлтэд орно.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:
Нийслэл болон хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд хашааны газраа өмчлөөд авсан. Хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн газар байхгүй учраас иргэд газарт өмчлөлд идэвхгүй хандаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэн: Иргэдэд газар эзэмших, ашиглах, өмчлөх талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэдэд цахимаар олгогдсон газраа ашиглахад нь зориулж дэд бүтэцийн ямар ажил хийгдэх вэ?