Монгол,Куба улсын харилцаатай холбоотой чухал асуудлыг ярих хэрэгтэй байна. Куба улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны хоёр байр байдаг. Кубын Засгийн газар түрээс болон бусад асуудлын анхаарч хариуцдаг юм байна лээ.
Харин Монгол улсад Куба улсаас суугаа Элчин сайдын байрны асуудал хүнд байдалд орсон. Засвар үйлчилгээ хийгээгүй, хувийн байгууллагууд байралчихсан . Энэ асуудлыг нааштай шийдүүлэх талаар Ц.Мөнх-Оргил сайдтай ярьж байсан. Д.Цогтбаатар сайдыг томилогдсоны дараач энэ асуудлыг ярьсан.
Би Куба, Монголын парламентийн ахлагчаар дөрөв дэхь удаагаа ажиллаж байна.Манай хоёр улс эртний дипломат харилцаатай улс. Иймд энэ асуудлыг анхаарч ажиллахыг хүссэн. Мөн цэргийн анги байгууллагатай холбоотой газрын асуудлаар саналаа хэлсэн.