Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Цар тахал, цаг тулгамдсан үед гаргах гэж байгаа тогтоолын төслийг дэмжиж байгаа. Ер нь бол сууриар нь анхаарах шаардлага байна. 2010 оноос хойш мал аж ахуй руу хандсан бодлогод өөрчлөлт гаргая гэж нэлээн санаачлагатай ажилласан. Түүний тодорхой нэг жишээ бол Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар, Я.Санжмятав гишүүн бид нар Латин Америкийн гурван орноор явсан байгаа. Бразил, Урагвай, Аргентин гээд хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуй дээр суурилсан орноор явсан. Тэр гурван орны ХААЯ бол заавал мал аж ахуйгаасаа ярьж эхэлж байгаа юм. Тэгж их ач холбогдол өгч байсан. Тэр гурван орноор явахад тэд хэлэхдээ: Бид нар бол Европоос нүүдэллэж ирээд улс байгуулсан. Олон зуун жил мал аж ахуйн бүтээгдэхүүнээ Европ руу гаргаж байсан. Одоо бид 16000 км далайгаар зөөгөөд малын амьсгаанаас бусдыг нь Хятадад гаргаж байна.
Малаа эрүүлжүүлэх, үржилийн асуудлууд дээр цогцоор нь шийдсэн байсан. Мал аж ахуйн салбарт ажиллагсдын нийгмийн бодлого, мэдлэг гээд олон талбарт нэлээн анхаарал тавьсан байсан. Тэр бүгдийг багтаасан мэдээллийг төвийн хэвлэл мэдээллээр нэлээн түгээж, холбогдох хүмүүст нь хүргүүлсэн.