Хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар нилээд нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй. Яг одоогийн төслөөр бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад давхар ачаалал өгөхүйц, цаашлаад иргэдэд ч тэр, төр ч тэр дарамт болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар гурван жилийн дотор баригдах төсөл, арга хэмжээ гэж дөрвөн яамны ажлын хэсэг гарч, Монгол Улсын 21 аймаг, 330 сумын иргэдийн дунд танай орон нутагт ямар бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгтэй байна гэсэн агуулгатай санал агуулга явуулсан байдаг. 2008-2012 онд бүтээн байгуулалтын ажилд 2 их наяд орчим төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж байсан.
Үүнээс болж, одоо иргэдийн оролцоонд тулгуурлана гэхээр итгэхээ больсон цаг. Мөн өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудал сөхөгдсөн.
Тэгвэл Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа гэхэд хэрэгжүүлэхэд тодорхой хөрөнгө мөнгө шаардагдах болно шүү дээ. Тиймээс эцсийн зорилго нь нэг атлаа давхар давхар төсөв, цаг хугацаа шаардсан зүйл болох вий гэдгийг анхаарах хэрэгтэй."