УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Нийгмийн сүлжээ, цахим орчныг хамааүй хязгаарлаж болохгүй. Иргэдийн хэрэглээ, үзэл бодлоо илэрхийлж байгаа талбар юм. Тиймээс регистр болон утасны дугаараар нь бүртгэх тухай асуудлыг дэмжихгүй гэдэг байр суурьтай байна."