Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа.
Гишүүдийн 51.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Манай гишүүд тойруулаад асуугаад байгаагийн гол санаа нь Монголын талын 50 хувийг хүчингүй болгох заалт энд байна. Өнөөдрийн Улстөрчид, улстөрийн бүлэглэлүүдийг Ноён хутагтын хэлдгээр “ичиг ичиг” гэмээр байна. 2006 оны ашигт малтмалын хуулийн хуулийн төрийн оролцооны 34, 51 хувийг нэмэгдүүлэх ёстой гэж бид хамтдаа тэмцэж явсан. Гэтэл одоо уул уурхайн яамыг хариуцаад өөр болжээ.
Улстөрийн хүчнүүд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн оролцоотой холбоотой тодорхой зорилтуулдыг тусгасан байгаа. /тодорхой заалтуудыг уншиж өгөв-бичлэгээс үзнэ үү/.
Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Сүүлийн 20 гаруй жил завхарсан уул уурхайн асуудлыг цэгцлэх эрхийг ард түмэн бидэнд өгсөн. Эх орон өвөг дээдсийнхээ өвлүүлсэн байгалийн баялагийг улс орны хөгжил, ард түмэн сайн сайхан амьдралд тэгш, шударгаар хувиарлах зарчим алдагдсан. Үндэстэн дамнасан компаниуд, тэдэнтэй гар хөл болсон дотоодын олигархи бүлэглэлүүдийн цөлмөдөг гажуу тогтолцоо бий болсон.