
УИХ-ын чуулганыөчигдрийн хуралдаанаарТөрийн байгуулалтынбайнгын хорооноосоруулжирсэн Нийтээртэмдэглэх баярын болонтэмдэглэлт өдрүүдийнтухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл багагүймаргаан дэгдээсэн чгишүүдийн олонх ньхэлэлцүүлэхээр дэмжлээ.Хуулийн төсөлд арванхоёрдугаар сарын 29 буюуМонгол Улс тусгаартогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ойгнийтээр тэмдэглэнөнгөрүүлэх баярын өдөрболгон хуульчилж, үндэсний бөх барилдууланамжилт үзүүлсэнд ньУлсын баяр наадмыннэгэн адил цол олгохоорзаасан. Ойнбаяр тэмдэглэхийг дэмжижбайгаа ч бөх барилдуулж,цол олгохыг буруушааншүүмжилсэн нь цөөнгүй.Энэталаар мэргэжлийнхандаж байгаа хүн болБ.Бат-Эрдэнэ гишүүн.Гэсэн ч Д.Дэмбэрэлдарга УИХ-ын чуулганыөчигдрийн хуралдаандүгхэлэх, асуулт асуухгишүүдийг бүртгэжавахдаа гараа өргөж,байн байнтовчлуурдарж байсан түүндболомж олголгүй хуралзавсарлуулсанюм.Хурлын дараа УИХ-ынгишүүн Б.Бат-Эрдэнэтэйярилцлаа.
-Надаар уг хэлүүлсэнгүй, бололцоо олгосонгүй. Уг нь бөхийн амьдралд ойр дунд нь явдаг хүний хувьд миний байр, суурийг сонсох хэрэгтэй байх. Нөгөө талаар Монголын бөхийн өнөө үеийн, эрин цагаан өнгийг тодорхойлж байгаа олон бөх над руу ярьж байгаа. Зарим нь хэлж байна. "Та УИХ-д сууж байгаа учраас бидний байр, суурийг бас дамжуулаарай.
Ямар ч бэлтгэлгүй долоохон хоногийн дотор хуульдаа өөрчлөлт оруулж, бөх барилдуулж цол олгоно гэдэг байж таарахгүй" гэж. Тэгээд ч монголчуудын эртнээс эрхэмлэж ирсэн наадмын утга учрыг алдагдуулах нь гэж манай бөхчүүд ярьж байна. Монголчууд дэлгэр зүйлийн наадам, гурван зүйлийн наадам гэж эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Наадмаараа бөхчүүддээ цол олгодог. Энэ уламжлалыг эвдэж, өмнө нь ганц нэг спартакиад, зарим баяраар цол олгож ирсэн, эсвэл ой тохиолдуулж давааг нь ахиулж байсан удаа бий. Энэ бүхнийг журамлаж Баяр, наадмын тухай хууль гаргасан шүү дээ. Гэтэл УИХ түүнд нь өөрчлөлт оруулж, үймүүлээд байх зөв зүйл биш гэж ард иргэд, олон нийт үзэж байна. Би Монголын бөхчүүд, мэргэжилтнүүд, тэдэнд ойр байдаг хүмүүс, бөхийн хамт олны байр, суурийг хэлж байгаа.
-Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой бол тэмдэглэхгүй байхын аргагүй түүхэн үйл явдал юм. Хүннү гүрэн болон Их Монгол Улс байгуулагдсан түүх бол манай улсын буурч доройтож, сэргэн мандаж явсан түүх шүү дээ. 200 гаруй жил Манжийн дарлалд байсны эцэст эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч, сэргээн батжуулсан түүхэн үйл явдалтай хэн ч маргахгүй. Нөгөө талаас улс үндэстнийхээ тусгаар, тогтнолыг сэргээж олж авсан том үйл явц 1911 онд эхэлсэн ч гурав, дөрвөн жилийн дараа татан буугдаж, улмаар устгагдаж, 1921 оны Ардын хувьсгал ялснаар дахин сэргээн тогтоосон. Дэлхийн II дайны хунд үеийн давж, 1945 онд бүх нийтийн санал асуулга явуулж, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх хүртэлх бидний өвөг дээдсийн 50 жилийн амь хайргүй тэмцлийн эрх чөлөө, тусгаар тогтоосон сэргээн тогтоосон дахин давтагдашгүй үйл явдал юм.
Тиймээс Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийг тэмдэглэх тухайд маргах хүн гарахгүй байх. Тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхдээ заавал үндэсний бөхөд цол олгоно гэж барилдуулах хэрэггүй. Үндсэн хууль баталсан өдөр, улс тунхагласны баяр, цагаан сараар бөхийн барилдаан зохион байгуулдаг. Тэр дотроо арванхоёрдугаар сарын 29-нд бөх барилдуулж болно.Заавал цол олгоно гэж бужигнуулах хэрэггүй юм. Жишиг эв-дэгдчихээр хөдөө орон нутаг, аймаг сумаас санал тавиад эхэлнэ. Аймаг, сумандаа барилдаанаа зохион байгуулж цол олгоод эхлэх юм байна гээд хавтгайрсан юм руу орно. Энэ асуудал хуулийн төсөл боловсруулж, батлуулах гээд байгаа хүмүүсийн хувьд хамаагүй юм байна.
-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жил гээд дөрвөн их ойдоо зориулж 512 бөхөө 1024 болгон барилдуулж, түүнтэй холбоотойгоор даваа ахиулан цол өгч том хэмжээний наадам зохион байгуулчихаад одоо дахиад бөх барилдуулж улсын цол олгоно гэж ярьж болох уу. Би түрүүнд хэлсэн. Монголчууд дэлгэр наадам гэж гурван зүйлийн баяр наадам тэмдэглэж ирсэн. Нэгийг нөгөөгөөс нь салгаж болохгүй. Энэ утгаараа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Тиймээс би зарчимгүй байж таарахгүй гэж үзэж байна, түүнийгээ ч ил тод хэлж байгаа.
-Баяр наадмын тухай хууль гарахаас өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн, спартакиад болон зарим ойн баяраар цол олгох тухай асуудал ярьж байсан. Тэгээд " Монголын нууц товчоо" -ны 750 жилийн ойгоор цол олгосон. Өнөөгийн бодит байдалд аваад үзэхэд миний "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойгоор түрүүлснийг зарим газар тоонд оруулдаггүй юм шүү дээ. Харин тэнд цол авсан хүмүүсийн хувьд бөхийн хамт олны дотроо тодорхой ойлголттой. Ийм л байдаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнээр цол олгож байсан тухайд ярихад намайг түрүүлэхэд дараагийн байр эзэлсэн хүмүүст заан, начин цол өгөөд надад олгохгүй. Миний барилдаагүй үед тэр тэмцээнд түрүүлсэн хүнд улсын арслан цол өгнө гэж яриад байдаг. Дараагийн тэмцээнд нь намайг барилдаад нэг ч унаагүй түрүүлэхэд тэр асуудал нь таг чиг байх жишээтэй. Ийм нэг ялгавартай ч юм шиг, цол олгох байдалд үзэмжээрээ хандаж ирсэн явдалд цэг тавьж, улсын баяр наадмаар цол олгох, ямар нэгэн ойн баяраар даваа ахиулах маягийн өөрчлөлт байхгүй. Тухайл-бал, даваа болгонд тохир-сон цолтой байхаар зохицуулж Баяр наадмын тухай хуулиар хуульчилсан байдаг.
-Баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоо-тойгоор хувийн явцуу байдлаар асуудалд хандах нь зохимжгүй гэдгийг хэлэх байна. Жишээ нь, би хувийнхаа эрх ашгийг бодож зарчимгүй байдлыг зөв гэж хэрэв үзэх юм бол манай бөхчүүдэд цол олгож л байвал зүйтэй, залуучууд цол авч байвал сайн л биз. Тухайлбал, миний үүсгэн байгуулсан сургуулийг төгссөн таван залуу энэ жил начин цол авлаа. Тэд маань цол аваг. Араас нь гарч ирэх, улсын цол авах шахсан аймгийн цолтой 50, 60 залуу бөх байна. Түүн дотроос цол авна биз. Өмнө нь цол авсан хүмүүсийнх дээ-шилж, энэ жил цол авсан манай М.Баяржавхлан цолоо ахиулна биз, манай Х.Мөнхбаатар арслан цол нь ахиад аварга болбол сайн л биз. Өөр бусад нутгийн олон сайхан залуу бөх байна. Тэд барилдаад цолоо авч л байгаасай гэж бодно. Гэтэл аливаа юманд зарчим гэж бий.Энэ байр, суурьтай байх нь зөв гэж боддог. Энэ бол миний үзэл бодол, ухамсартай холбоотой асуудал юм даа.
-Сэргээшийн асуудал анх гарахад л манайхан тухайн хүмүүст хариуцлага тооцож чадалгүй, орхигдуулсан. Энэ асуудал дэлхийн улс орнуудад маш ойлгомжтой байдаг. Олон, улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад сорьцоо өгдөг. А сорьцын, шинжилгээ В сорьцынхоор батлагдахгүй бол тус бүс нутгийг хариуцсан лабораториуд нэр хүндгүй болж дампуурдаг. Тийм учраас хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад хариуцлагаа хүлээх чадвар байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Сорьц нэгэнт батлагдсан бол дараагийн арга хэмжээ, хариуцлага тооцох асуудал шийдэгдээд явах ёстой. Хариуцлагын асуудлыг, манайхаас өөр ямар ч улс ' орон, хэн ч шүүхийн , шийдвэр эсвэл эмнэлгийн дүгнэлт гаргуулж авчирдаггүй. Тийм ёс байхгүй. Дэлхийн аль ч улсад тийм жишиг, соёл гэж байхгүй. Лабораторийн шинжилгээгээр сэргээш илэрсэн байна гээд дүгнэлт гаргачихсан байхад захын эмч "Өө энэ нь тийм учиртай юм" гээд магадлагаа бичих дүрэм журам, эрх дарх байхгүй.