
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооны ерөнхийлөгч нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.



Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “2023 он спортын салбарынхны хувьд чухал үйл явдлаар дүүрэн жил. Энэ томоохон наадмыг зохион байгуулах санаачилгыг Улаанбаатар хотынхон үүрч байна. Спорт гэдэг тухайн улс орны хөгжлийн шалгуур, түүчээ болдог онцлогтой. Иймд дэлхийн бүх орон олимпын наадам, олон улсын тэмцээн, уралдааныг зохион байгуулах эрхийг авахын тулд өрсөлддөг.
Харин пирамидын суурийг бүрдүүлж буй биеийн тамир, спортыг сонирхогч хэн бүхэнд итгэл, урам, эрчмийг өгч байдгаараа спортын наадам онцлогтой” гэлээ.