
УИХ-аас урт нэртэй хуулийг 2009 оны долоодугаар сарын 16-нд баталсан, үүнээс хойш гурван жил орчим болсон ч урагшлахгүй байгаа. Иймд энэхүү хуулийг санаачилсан гишүүдийн нэг Б.Бат-Эрдэнэ урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьлаа. Энэ талаараа сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм.
-Тийм ээ. Бидний хэлж заншсанаар урт нэртэй хууль батлагдаад хоёр жил, найман сар, дөрвөн хоног өнгөрчихөөд байхад одоо болтол бүрэн хэрэгжсэнгүй. Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ёстой гээд шүүхийн бүх шатны шийдвэр гарчихсан ч биелсэнгүй. Сүхбаатар дүүргийн шүүхээс УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэхийг даалгасан ч хэрэгжүүлээгүй. Одоо хавар болж уул уурхайн ажлууд эхэлж байна. Иймд Ерөнхий сайдад асуулга тавихаас өөр арга алга.
-Би Засгийн газрын хариуцаж байгаа хүмүүст хуулийг хэрэгжилтийг хангуулахаар удаа дараа асуулга тавьсан. Ерөнхий сайдыг ч огцруулах санал тавьж байсан. Тэгж яривал хамтарсан Засгийн газар ч бас буруутай. Анхнаасаа хуулийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр асуудал ингэж хүндрэхгүй байсан. Одоо БОАЖ-ын сайдаар ажиллаж байгаа Д.Цогтбаатар, Д.Зоригт нарт ч шаардлага тавина.
-Засгийн газарт хандан шүүхээс өгсөн үүргүүдийг биелүүлсэн судалгаа, хуулийг мөрдөж эхэлснээс хойш гаргасан алдааг засч залруулахад чиглэсэн ойрын хугацааны ажлуудын танилцуулга мэдээг нэгтгэж ирүүлэхийг хүссэн. Мөн УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн асуулгыг бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайдад тавиад байна.
-Би ямар нэгэн дарга донгодох болов уу гэж айх зүйлгүй. Бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ёстой ажилдаа л эзний ёсоор хандаж байгаа. Би байгаль орчны асуудлыг 2004 оноос хойш ярьж байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Фракц бүлгийн хувьд улс төрийн намуудад байдаг л зүйл. Манай МАН-ын хувьд шударга ёс юу ч билээ, тийм нэртэй фракц байгаа. АН-д сүүлийн үед “Шонхор”, “Мөнх тэнгэр” гээд фракц гарч байна.
-2011 оны байдлаар усны сан бүхий газарт ашигт малтмалын олборлолтоос зөвхөн эрэг хавийн газрыг аваад үзэхэд 579.9 га газар хохиролд өртсөн нь тогтоогдсон. Ойн сан бүхий газарт ашигт малтмалын олборлолтод өртөж 42.2 га газар хохиролд учирсан байна. 2011 онд гадаргын усыг тоолоход 5121 гол бүртгэгдсэнээс 831 нь, 3732 нуур цөөрмөөс 1163 нь, 9343 булаг шандаас 296 нь ширгэсэн байдалтай байна.-Та байгаль орчинд хамгийн их хор хохирол учруулсан ашигт малтмал олборлогчийг нэрлэж чадах уу?
-Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Монгол газар” компанийн эзэмшлийн дөрвөн талбайд экологийн хохирлыг тооцоход дөрвөн их наяд, 887 сая, 300 мянган төгрөг байгааг тогтоосон.“Алтан Дорнод” гээд бусад байгууллагын хохирлыг тооцоод гаргаад ирвэл асар их мөнгө гарна. Энэ асуудлыг хариуцаж байгаа нөхдүүд бол ЭБЭХ-ний сайд болон БОАЖ-ын сайд нар. Энэ бүгдээс шалтаглаж урт нэртэй хуулийг хүчингүй болгох хүсэлтэй хүмүүс ч төрд байхыг үгүйсгэхгүй. Эх сурвалж
Gogo.mn