
Байгалийн ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын генетик нөөцийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ургамлын тархац, нөөц тогтоох, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.
Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хорооны энэхүү тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нар ажиллана.