Улсын наадам ойртсон энэ үед хоёр тал нэгдсэн байр сууриа нэгтгэж, хэл амаа ололцоогүй байна. Гэхдээ Монгол наадам болдгоороо болж, бөхчүүд зодголдгоороо зодоглоно гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн зарим бөхчүүдийг улсын наадамд зодоглуулахгүй байх шийдвэр гаргасан нь талууд дахин зөрчилдөхөд хүргэжээ.