
Буддын шашинтнууд уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улсад 1990 оноос хойш уг өдрийг тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш юм.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүсэг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор ийнхүү тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: “Сүүлийн үед энэ нийгэмд сайн сайхан зүйл байна уу? гэх асуулт тулгарахаар маш их стресстэй байна. Хүмүүс бие хэл сэтгэлийн нүглийг үйлддэг зүйл их болсон. Энэ үед бусад олон баярын өдрөөс илүү онцгойлон энэ өдрийг байлгах нь зөв.Монголын төр шашиндаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Цаашид ч тэгэх нь зөв. Харин энэ өдрөө юу хийх ёстойг сайн сурталчлах хэрэгтэй. Архи дарс уухгүй буян үйлдэж өөр өөрсдийгөө цэгнэж баярлах өдөр болох ёстой”
УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг: “Монголын ард түмэн төрөө дээдэлж шашнаа хүндэлдэг. Буян хураадаг сайныг ерөөдөг нэг ийм өдөртэй болох нь зөв. Бусад орнуудад нийтээр амардаг тэмдэглэлт өдөр 15 байдаг бол манайд 8 баяр нийтдээ 14 амралтын өдөр байдаг.Энэ хуулийн төслийг дэмжиж баярын өдөр нэмэлгүйгээр бусад тэмдэглэлт өдрөөсөө нэгийг хасах замаар шийдээд явах боломжтой. Улсын баяр наадмын 5 хоногийн амралтын нэгийг хасах замаар зохицуулах боломжтой”

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа. Ингэснээр уг хуулийн дагуу улс даяар, нийтээр тэмдэглэх өдөр болон бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгдлээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль
4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
Vip76.mn
Сэтгүүлч О.Мөнхжаргал