Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж нээсэн 50 ортой шинэ тасаг өнөөдрийн байдлаа 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 24 цагийн дотор 20 гаруй хүүхэд эмчлүүлэхээр зорьж ирдэг бөгөөд амралтын өдрүүдээр ачаалал их байдаг тухай тус тасгийн хүүхдийн эмч Д.Мөнхжаргал ярьж байна.
Тус тасаг нь нийт 50 ор, 11 өрөөтэйгээр сард 250-300 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай . Эрүүл мэндийн яамнаас амьсгалын аппарат, судасны шахуурга, өвчтөий монитор, соруулгын аппарат, хүчилтөрөгч зэрэг 67,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бол тус эмнэлгийн ажилчид өөрсдийн санаачилгаар 2 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авсан байна.
Тус эмнэлэгт хүүхдийн тасаг нээснээр эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг хүүхдийн 9 эмч, 15 сувилагчдыг туршлага, ур чадварыг нь харгалзан сонгон ажилуулж байна. Тус эмнэлэг нь одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 8,13,16,17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10,13 дугаар хорооны иргэдэд үйлчилж байна. Цаашдаа тус тасгийг хэвээр ажиллуулж мөн хүүхдийн сувилал нээх бодлого барьж байгаа юм байна.