
Засгийн газар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахим систем, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан зэрэг салбараа хөгжүүлэхийг зорьж байгааг хэлэв.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь боловсрол, эрүүл мэнд, соёл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг олон салбарт үр дүнгээ өгч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийллээ.
