
УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Миний амьдралдаа болоод улс төрд хэлбэрэлтгүй мөрдөж явдаг зарчим бол иргэдийг ялгаварлан харьцахгүй байх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэх, хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандах, ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх, эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялагийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх юм.

Төрийн түшээ , олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралынхаа зарчим болгон хөдөлмөрлөж явна. Цаашид ч нутгийн зон олныхоо итгэлийг алдалгүй, өөрийн зарчмаасаа хазайлгүй төрөлх нутаг, өргөн түмнийхээ төлөө зүтгэж ажиллах болно оо. Нийт нэр дэвшигчиддээ амжилт хүсэж, хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг УРИАЛЖ байна." хэмээв.
ХАН ХЭНТИЙ НУТГИЙНХАА ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!