Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Нийтлэл

Иргэд олон түмэн үнэнээр цангаж байна

1
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна. Энэ хариуцлагатай ажлыг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Засгийн газар ажлаа хүлээлцэхдээ нийгмийн нөхцөл байдлын талаар олон түмэнд ил тод мэдээлэл өгдөг болмоор  нь байна. Үүнээс л ажлаа эхлэх ёстой.

Үнэн бодитой тоо мэдээлэл бидэнд хэрэгтэй. Иргэд олон түмэн үнэнээр цангаж байна. Цаашид энэ байдлыг цэгц, журманд оруулж ажиллаасай”.