

Дэд станцыг нээх нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээнд 1500 гаруй баг бий. Анх удаа Хэнтий аймаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг шинээр барих, багийн эмч, засаг дарга нарыг унаажуулах зэрэг ажлуудыг хийж байсан. Монгол улсын хувьд засаг захиргааны нэгж тэр дундаа багийн хөгжлийг сайтар дэмжих ёстой. Тиймээс баг руу хөгжлийг хүргэх зохион байгуулалт хийхэд анхаарч ажиллаж байна"