Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Нийтлэл

“Онон гол ба уул уурхай” зөвлөлдөх уулзалт боллоо

1
4 жилийн өмнө

Онон голын сав газарт алт олборлох лиценз олгож,  ухаж эхэлсэнд нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа юм. Өчигдөр Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс   “Онон гол ба уул уурхай” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Шуналаасаа татгалзах хэрэгтэй. Бид их эзэн Чингис хаан гэж цээжээ дэлдэн ярьдаг. Тэгвэл түүхэнд тэмдэглэгдсэн нууц товчооны дурсгалтай холбоотой газруудыг Төрийн тусгай  хамгаалалтад авах ёстой.