
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээж үг хэллээ. Өргөдлийн байнгын хорооны даргын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тайлбар хийв.
Дээрх судалгаанд үндэслэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу урьдчилсан тандан судалгаа, үр нөлөөний шинжилгээ, зардлын тооцоог хийж, тогтоолын үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорыг тооцуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлээд байна. Одоогийн байдлаар тогтоолын төсөлд яамдуудаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цаашид Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар хамгааллын менежментийг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт хариуцуулахаар зардлын тооцоо хийгдээд байна гэв.

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосныг Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяагаас тодруулав. Тэрбээр, Засгийн газрын 2015 оны 194 тогтоолд тусгай хамгаалтад авагдаагүй байсан. Саяхан албаны хүмүүс газар дээр нь ажиллаад ирсэн, тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэлээ.
Энэхүү газар нутаг нь зөвхөн байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд бус эзэн Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой газар нутгийг сүйтгэж байна. Бид эцэст нь баялаг нь шавхагдсан, хөрс нь эвдэрч хэмхэрсэн газар нутгийг хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх болоод байна. Иймээс Байнгын хорооноос гаргах шийдвэрийг миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд, мөн Монгол Улсын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлсэн болно гэлээ.
Иймд цаашид хэрхэн ажиллахыг сайд Н.Цэрэнбатаас тодруулав.
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд эрх ашиг байгаа нь харагдаад байгаа нь маргааны сэдэв болж байна. Өнөөдрийн Байнгын хорооны хэлэлцүүлгээс чухал шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс болж, уул уурхайг хязгаарлах нь зөвхөн уугуул иргэдийн хүсэлт бус нийт монголчуудын эзэн Чингис хааны өлгий газар нутгийг төрөөс хамгаалах шийдвэр болох учиртай гэлээ.
Мөн түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар тодруулга авч, төр төмөр нүүрээ харуулж, цуцлах шийдвэр гаргахыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Үүнд, - Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, ингэхдээ нөхөн олговрын асуудлыг давхар шийдвэрлэх;
- Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хариуцлагын даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлэх;
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон эсэх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлыг шийдвэрлүүлэх;
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албан тушаалтан, Хэнтий аймгийн Засаг дарга, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.