УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төвийг сахих байр суурь гэж УИХ, Засгийн газарт яриагүй асуудлаа олон улсад очоод мэдэгдэл хийсэн. Үүнээс болоод гадаад харилцаанд хүндрэлүүд гарсан. Үүнийгээ сайн ярьж, хэлэлцэх нь зүйтэй, энэ ойлголтоо бүрэн нэгтгээрэй гэсэн байр суурьтай байна. ШХАБ бол цэвэр эдийн засгийн байгууллага гэж харж байна.