
Тэд сонгуулийн сурталчилгааны анхны уулзалтаа Баянхутаг сумаас эхлүүлснээс хойш 10 гаруй суманд ажиллажээ.
Өнгөрсөн дөрвөн жилд Хэнтий аймгаа төлөөлж УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас болон УИХ-ын гишүүний зүгээс хийсэн ажлуудаа сумын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж байна. Улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн бүх томоохон ажлыг Хан Хэнтий нутгийн улс төрчид манлайлан оролцсонд нутгийн иргэд 2016 онд зөв сонголт хийсний үр дүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Өнгөрсөн жилүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, хамтран зүтгэж байгаа Хэнтий нутгийн гишүүд, сайд нар улс орны өмнө тулгамдсан олон ажлыг хийж, нийгэмд байсан шударга ёсны төлөөх тэмцлийг санаачлан удирдаж байгаад сумдын иргэд бахархаж буйгаа илэрхийлж байлаа.